Уржигдар 6500 байсан мах өнөөдөр...

Админ
2020/11/12

Манай сурвалжлах баг Амгалан захаар үйлчлүүлдэг, лангуу ажлуулдаг иргэдээс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн талаар тодрууллаа. Иргэдийн хувьд уржигдар 6500 төгрөгөөр 1кг хонины мах авдаг байсан бол ковид дэгдсэнтэй холбоотойгоор 9500 төгрөг болсонд бухимдалтай байна. Харин махны бизнес эрхлэгчдийн хувьд өглөө дэнжийн 1000-ын ченжүүд махны үнийг нэмж, иргэд үнэ хаялцан худалдаж авснаас болж махны үнэ нэмэгдсэн гэлээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газраас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг нэмэхгүй байх ёстой гэж үзсэн ч махны ченжүүд үнээ нэмснээс болж иргэд болон махны бизнес эрхлэгчид бухимдалтай байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна