Сэлэнгэ: Орос, Монгол хоёр жолоочоос сэжигтэй тохиолдол илэрчээ

Админ
2020/11/16

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн онцгой комиссын дарга Ш.Оргил мэдээлэл хийлээ. Тус аймагт халдвартай нь тогтоогдсон 70 настай иргэн Ц-ийн ойрын хавьтал болох 24 иргэнийг "Номин" зочид буудалд, 12 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан, ажиглаж байгаа аж. Нийт 300 иргэнээс авсан шинжилгээ сөрөг гарсан бол "Алтанбулаг" боомтоор орж ирсэн ачаа тээврийн 59 жолоочоос шинжилгээ авахад Монгол Улсын 1, ОХУ-ын 1 жолоочийн түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарч, нийслэл рүү шилжүүлээд байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна