Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшюүгийн 8 дахь өдрийн барилдааны дараа Озэки Такакейшо 8 даваатай башёг ганцаараа тэргүүлж эхлэв.
Харин Комүсүби Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Такарафүжи /М-6/, Шиманоүми /М-17/ нар 7 даваатай башёг тэргүүлэгч Озэки Такакейшог нэхэж явна.
Макүүчи буюу дээд зиндааны барилдааны 8 дахь өдөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Дайейшотой /М2/ барилдаж ошидаши мэхээр өрсөлдөгчдөө унаснаар 1 унаа, 7 даваатай болж 2 дугаар эгнээнд шилжлээ. Маргааш Комүсүби Тэрүнофүжи, Комүсүби Такаясү-тэй барилдах юм.
Энэ өдөр М13 Ичиножёо А.Ичинноров, Хоошёорюү С.Бямбасүрэн /М13/-д ёрикири мэхээр унаж 2 даваа, 6 унаатай байгаа бол, Хоошёрюү 5 даваа, 3 унаатай явна. Харин Чёошома Г.Мөнхсайхан, Мейсэй-г /М10/ окүридаши мэхээр давж 4 даваа, 4 унаатай боллоо.
Кирибаяама Лхагвасүрэн /М-1/ энэ өдөр Вакатакакаге-д /М-1/ ошитаоши мэхээр ойчиж 7 унаа, ганц даваатай энэ башёд амжилт тааруухан байна. Маргааш Оношо /М-2/-той барилдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна