ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11 дүгээр сарын 15-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг дахь салбарт лабораторид нийт 1818 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1815 хүний шинжилгээний хариу СӨРӨГ буюу коронавирусийн халдвар илрээгүй" гэв.
Коронавирусийн халдвар шинээр илэрсэн тохиолдлууд:
- 10 сарын 26-нд Будапештээс ирсэн нэг хүний давтан шинжилгээнээс
- Энхсаран сувилалд үйлчлэгчээр ажилладаг нэг хүний шинжилгээнээс
- Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдлын хавьтлын шинжилгээнээс нэг хүнд коронавирусийн халдвар илэрсэн. Ингэснээр Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол ДӨРӨВ болж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна