Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Зөвхөн нэр бүхий 13 салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй.
Мөн Нийслэлийн Засаг дарга дээрх 13 салбарын автомашиныг заавал тусгай зөвшөөрөлтэй автомашинаар хөдөлгөөнд оролцохыг даалгасан захирамжаа цуцласан байна.
Өөрөөр хэлбэл, дараахь 13 салбарын ажлын унаа, ажилчдын унаа тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болсон бөгөөд албаныхан тухайн унааг зогсоосон бол ажлын үнэмлэхээ үзүүлэх шаардлагатай юм.


Сэтгэгдэл бичигдээгүй байна