Германы Майнц хотын био инженерийн “BioNTech”, Америкийн эмийн үйлдвэрийн “Pfizer” компаниуд коронавирусний вакциныг тээвэрлэх, хадгалахад зориулсан байршил тогтоогчтой тусгай чингэлэг бүтээжээ. Энэ тухай “Pfizer” компанийн гүйцэтгэх захирал Альберт Бурла мэдэгдэв.
“Чингэлгүүдийг байршил тогтоогч болон халуун хэмжигчээр тоноглосон. Төхрөөмжүүд ямар нэг алдаа заавал бид тухайн вакциныг хэрэглэхгүй” хэмээн Бурла тайлбарлав.
Чингэлэг бүрийг хамгийн ихдээ таван мянган тун вакцин багтах зориулалтаар бүтээжээ. Вакциныг ачааны машин, нисэх онгоц, хөлөг онгоцоор нийлүүлэх боломжтойгоос гадна үйлчлүүлэгчдэд вакциныг АНУ-ын нутаг дэвсгэрт 24 цагийн дотор хүргэх баталгаа олгоход бэлэн буйгаа компанийн удирдлага мэдэгджээ. “Pfizer” компани он дуусахаас өмнө 50 сая тун хүртэлх вакцин үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна. Үүнээс тал орчим хувийг нь АНУ-аас өөр улсад нийлүүлэх аж.
Вакциныг нь хэрэглэснээр коронавирусээр халдварлах эрсдэл 90 хувиар буурч байгааг өмнө нь хоёр компани мэдэгдсэн юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, одоогоор коронавирусний вакцины 170 орчим төсөл хэрэгжиж байна. ОХУ 8 дугаар сарын 11-нд "Спутник V" нэртэй коронавирусний анхны вакциныг бүртгэн авснаа мэдэгдсэн билээ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна