NBA-гийн шинэ улирлын тоглолт 12 дугаар сарын 22-нд эхэлнэ

Админ
2020/11/19

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ 2020/21 оны улирлын тоглолтыг 12 дугаар сарын 22-нд эхлүүлэхээр болжээ. NBA-гийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, шинэ улирал 82 бус 72 тоглолттой байх аж. Багуудын цугларалт 12 дугаар сарын 1-нд эхэлж, 3-4 бэлтгэлийн тоглолт хийнэ. Тоглолтын хуваарийг хоёр хэсэгт хуваасан байна. Харин бүх оддын тоглолт гуравдугаар сарын 5-наас 10-ны хооронд  явагдаж, плей-офф тавдугаар сарын 22-нд эхлэх бөгөөд лигийн аварга баг долоодугаар сарын сүүлээр тодрох юм. NBA-ийн өмнөх улирлын тоглолт 10 дугаар сарын 12-нд дууссан. Сүүлийн цувралд “Лос-Анжелес Лейкерс” баг “Майами”-г 4-2 харьцаатай хожсон билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна