Өнөөдөр 11:00 цагаас хойш 18 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 473 боллоо

Админ
2020/11/19

Өнөөдрийн 11:00 цагаас хойш коронавируст халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө. Тэрбээр "11:00 цагаас хойш 963 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүний дотор, ХӨСҮТ-д хийгдсэн 550 шинжилгээ багтаж байгаа бөгөөд нэг хүний буюу эмнэлгийн ажилтны шинжилгээнд халдвар илэрлээ. Дархан-Уул аймагт 348 хүний сорьцод шинжилгээ хийхэд 4 хүнээс халдвар илэрсэн байна. Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 тохиолдолд халдвар илэрлээ. Эдгээр илэрсэн тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүс юм. Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 473 боллоо. Халдваруудыг голомт тус бүрээр танилцуулбал, Сэлэнгэ аймагт 23 Дархан-Уул аймагт 8 Говьсүмбэрт 1 Улаанбаатарт 15 тохиолдол бүртгэгдээд байна" гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна