Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн олон оронд ердийн нөхцөл байдлын үед мөрдөж байсан эмх журам алдагдаж, амьдралын хэв маяг өөрчлөгдсөнөөс хоол хүнсний хаягдал нэмэгдэж байна. Энэ үед та дараах зөвлөмжүүдийг дагаж, хүнсний хаягдал гаргахаас сэргийлээрэй.

Эх сурвалж:
- Хэрэгцээнээсээ илүү хүнс нөөцлөхгүй байх нь хаягдлаас сэргийлнэ. Коронавирусийн халдвар нь хүнсний үйлдвэрлэлд шууд нөлөөлөөгүй бөгөөд Монгол улсын хүнсний нөөц иргэн бүрд хангалттай хүрэлцэхүйц байгаа учир гэртээ хоол хүнсийг хэрэгцээгээр авах.
- Ухаалаг худалдан авалт хийгээрэй. Хэт их хоол хүнс худалдан авах нь хүнсийг муутгаж хаяхад хүргэнэ. Улмаар хоол хүнсээ хаях нь мөнгөө үр ашиггүй үрж, хаяж байгаатай адил. Харин та хоол хүнсээ зөв, тохиромжтой нөхцөлд хадгалснаар хүнсний чанарыг алдагдуулахгүйгээр заасан хугацаанд нь хэрэглэх боломжтой.
- Коронавирусийн халдвар нь хоол хүнсээр дамждаг гэх мэдээлэл баталгаагүй. Тиймээс та гэр бүл болон өөртөө шим тэжээлтэй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахаас бүү эмээгээрэй. Энэ цаг үед эрүүл байх нь чухал учир чанартай, тэжээллэг хоол унд хэрэглэж дархлаагаа дэмжээрэй.
- Ковид19-ийн хэцүү цаг үед дотоодод үйлдвэрлэсэн хоол хүнсийг өөрт ойр жижиг дэлгүүрээс худалдан авч, тэдний бизнесийг дэмжээрэй. Түүнчлэн та хоол хүнсээ бусадтай хуваалцаж, хэрэгцээт бүлгийн хүмүүст хоол хүнс тараадаг хүнсний банк, олон нийтийн байгууллага эсвэл халамжийн газарт туслах боломжтой. Энэхүү хямралын цаг үеийг бид хамтдаа даван туулж буй учир бие биедээ энэрэнгүй хандаж, анхаарал халамж тавих нь хамгийн чухал юм.


Сэтгэгдэл бичигдээгүй байна