Төгрөгийн хадгаламж энэ оны 10 дугаар сарын эцэст 12.0 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 377.1 (3.2 хувь) тэрбум, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (13.2 хувь) их наяд төгрөгөөр өсжээ.
Төгрөгийн хадгаламжийн 89.4 хувь буюу 10.8 их наяд төгрөг нь иргэдийнх, 10.6 хувь буюу 1.3 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх байв.
Харин валютын хадгаламж 4.8 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 262.5 (5.1 хувь) тэрбум төгрөгөөр буурсан ч өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (53.0 хувь) их наяд төгрөгөөр өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна