С.Анужин: УИХ-ын гишүүд бид яагаад цаг наргүй хуралдаж болохгүй байгаа юм бэ?
УИХ-ын чуулган цар тахлын асуудлаар хуралдаж эхэллээ. Хурлаар УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Анужин: "Улсын Их Хурал хаанаас ч асуугаад мэдчих зүйлсийг энд асуугаад байх юм энэ зөв үү?
Эндээс ямар ч шийдвэр гарахгүй байна шал дэмий цаг үрээд байна. Болж байгаа асуудлуудаа л яриад байна, болохгүй байгаа асуудлаа ярихгүй байна, Улсын онцгой комисс хэрэндээ сайн ажиллаж байна, гэхдээ энэ цагийн хуваарь дээр ажилла, манай СХД-ийнхэн Гулууз махыг авч чадахгүй байна. Ургамлын тос, өндөгний үнэ нэмэгдсэн байна."
Шадар сайд Я.Содбаатар: "Хөдөлгөөнийг 90хувь бууруулж байж энэ өвчнийг дарна, гадагш алдахгүй гэж ДЭМБ зөвлөсөн."
Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн: "Энэ хөл хориог багасгавал өвчин тарах магадлал улам ихэснэ."
ХХААХҮЯамны сайд З.Мэндсайхан: "Хонины махыг гулуузаар нь худалдаалах хүсэлт иргэдээс ирсэн."
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна