Монгол Улсад “COVID-19” халдварын тохиолдол 518 болов

Админ
2020/11/20

ЭМЯ-ны өнөөдрийн 11.00 цагийн хэвлэлийн хурлаар манай улсад коронавирусний 505 тохиолдол батлагдсан тухай мэдээлсэн. Тэгвэл 17.00 цагийн байдлаар нийт 53 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнд коронавирус илэрчээ.   Энэ тухай ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэхдээ, “Улсын хэмжээнд Дархан-Уул аймагт  11, Сэлэнгэ аймагт 41, Орхон аймагт 13 аймагт 1, Дорноговь аймагт  1, Говьсүмбэр аймагт нэг, УБТЗ-ын харьяаллын 4, Улаанбаатар хотод 14, нийт үүсээд буй халдварын голомтод 85 тохиолдол бүртгэгдлээ” гэв. Ингэснээр, манай улсад “COVID-19” халдварын тохиолдол 518 бүртгэгдэж байна. Үүнээс 335 нь эдгэрээд байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна