Талархлын баяраар зорчихгүй байхыг америкчуудад уриалжээ

Админ
2020/11/21

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв “COVID-19” халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж буй энэ үед талархлын баяраар зорчих хөдөлгөөн хийхгүй байхыг америкчуудад уриалжээ.

“Яг одоо халдварын тохиолдлын тоо огцом нэмэгдэж байгаа тул халдварыг нэг газраас нөгөөд тараахгүйн тулд энэ жилийн баяраар зорчихгүй байхыг та бүхэнд зөвлөж байна” гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан төлөөлөгч Хенри Уолк мэдэгдсэн байна.

АНУ-д өнгөрсөн долоо хоногт халдварын нэг сая гаруй шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан энэхүү зөвлөмжийг хүргүүлж байгааг холбогдох албаны төлөөлөгчид онцолжээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д 11.5 сая гаруй хүн халдвар авч, 250 мянга гаруй хүн нас баржээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна