Өнөөдрөөс хүүхдийн мөнгө олгож эхэллээ

Админ
2020/11/21

Хүүхдийн мөнгийг өнөөдрөөс олгож эхэлснийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам мэдээлжээ. Монгол Улсын хэмжээнд энэ оны 11 дүгээр сард нийт 1.199.570 хүүхдэд 119.5 тэрбум төгрөг олгоно.

 Таны хүүхдийн мөнгө хүлээн авах дансанд шууд орох тул гэрээсээ гарах шаардлагагүй. Хэрэв банканд өөрийн биеэр очиж үйлчлүүлдэг бол Ковид-19 цар тахлын үед харилцдаг банкруугаа утсаар холбогдож ебанк болон картын үйлчилгээг сонгох боломжтой.

Та хөл хорионы үед гэртээ халуун, дулаан уур амьсгалыг бүрдүүлж, хөрш айлын хүүхдүүдээ ч марталгүй анхаарал хандуулж https://www.facebook.com/khersuugurvaljin хаягаар холбогдож хэрсүү гурвалжин хөдөлгөөнд нэгдэхийг тус яамнаас уриалжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна