Хатуу хөл хорио тогтоосон энэ үед УИХ-ын чуулган онлайнаар явагдаж байна. Өчигдрийн УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг гэртээ байгаа хэр нь зургаа тавьж, ирцээ бүртгүүллээ.
Тэрээр цахим хурлын үеэр виртуал профайл тавьж байгаад "баригдсан" бөгөөд чуулганы үед ингэж хуурч байгаа хүн ард иргэдийг, тэр дундаа Сүхбаатарчуудыг яаж ч хуурч магадгүй.
https://www.facebook.com/bayarsaikhan.sharav/videos/2129486857181484/
Тэрээр гишүүн Ц.Мөнхцэцэг: "Гишүүд үг хэлээгүй үедээ виртуал болон цээж зураг тавих, эсвэл камераа хаах зэргээр чуулгандаа бүтэн өдрөөр оролцож байгаа шүү. Би бага насны хүүхдүүдтэй тул нөхөд өрөөнд орж ирж үймүүлэх, камерт орох явдал харагдаж байсан тул ийм арга хэрэглэсэн"хэмээн тайлбарласан байсан юм.

Сэтгэгдэл бичигдээгүй байна