Нобелийн энх тайвны шагналт Абий Ахмед босогчдод бууж өгөх 72 цагийн хугацаа өглөө

Админ
2020/11/24

Этиопын Ерөнхий сайд Абий Ахмед Тигрейн босогчдод дайралт эхлэхээс өмнө бууж өгөх 72 цагийн хугацааг өглөө. Этиопын армийн танкууд Тигрей мужийн төв Мекелле хот руу довтлохоор хотыг тойрон бүсэлж байгаа ба Абий "мөргөлдөөнийг дуусгах эцсийн дайралтыг хийнэ" гэдгээ мэдэгдсэн юм. Эритри болон Этиоп улс хоорондын олон жилийн түүхт дайныг зогсоож Нобелийн энх тайвны шагналыг хүртсэн Абий Тигрейн төв хотын иргэдийг өөрсдийгөө чөлөөлөхийг уриалсан ба дайралт эхлэхэд "өршөөл үзүүлэхгүй" хэмээсэн юм. Этиопын цэргүүд Мекелле хотыг эзлэхийн тулд танкаас гадна их буу ашиглаж магадгүй ба энэ сарын эхэнд мөргөлдөөн эхэлснээс хойш хэдэн зуун хүний амь үрэгдэж 36 мянган иргэн зэргэлдээх Судан улс руу дүрвэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна