Шанхайн нисэх буудлын ажилтнуудыг нуклейн хүчлийн шинжилгээнд хамруулжээ

Админ
12 цаг 16 минутын өмнө

БНХАУ-ын Шанхай хотын “Пудон” олон улсын нисэх буудлын ажилтантай холбоотой “COVID-19” халдварын хэд хэдэн тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тус нисэх буудлын ажилтнуудыг нуклийн хүчлийн шинжилгээнд хамруулжээ.

“Өнгөрсөн ням гаргийн оройноос даваа гаргийн өглөө хүртэлх хугацаанд нисэх буудлын ачааны хэсэгт ажилласан бүх ажилтныг шинжилгээнд хамруулсан” гэж Шанхай хотын эрх баригчид мэдээлсэн байна.

Эмнэлгийн байгууллагын мэргэжилтнүүд нисэх буудлын зогсоолд шинжилгээ авах түр цэгийг байгуулж, сорьцыг цуглуулан шинжилжээ. Мөн халдварын батлагдсан тохиолдлуудын зорчсон бүх газрыг халдваргүйжүүлсэн байна. Үүний зэрэгцээ тэдний ойрын хавьтлуудыг тогтоон тусгаарлаж, нуклийн хүчлийн шинжилгээ хийжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна