ДеМаркус Казинс Рокетс багт нэгдэж, Маркифф Моррис Лейкерс багтаа үлдэхээр болжээ
Үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ын багууд шинэ улирал эхлэхээс өмнө идэвхтэй солилцоо наймаа хийж байна. Сүүлийн мэдээгээр Маркифф Моррис Лос Анжелес Лейкерс багт үлдэж, ДеМаркус Казинс Хьюстон Рокетс багт нэгдлээ.
ДеМаркус Казинс өнгөрсөн улирал Лейкерст нэгдсэнийхээ дараа өвдөгний бэртлийн улмаас бүтэн улирлын турш талбайд гараагүй бөгөөд шинэ багтайгаа нэг жилийн гэрээ байгуулжээ. Бүх оддын багт дөрвөн удаа нэрлэгдэж байсан 30 настай тэрээр Кингс, Пеликанс зэрэг багуудад тоглож байсан.
Мөн ихэр Моррисын нэг Маркифф Лейкерст үлдэж байгаагаа зарлалаа. Өдгөө 31 настай тэрээр Леброн Жеймс, Энтони Дэвис нартай хамт тоглох юм. Харин түүний ихэр Маркус Лос Анжелес Клипперс багт тоглож байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна