Хятадад импортын тахианы махнаас коронавирус илэрчээ
Хятадын Дунгуань хотод ОХУ-аас тээвэрлэгдэн ирсэн тахианы махнаас коронавирус илэрчээ. Хотын удирдлагууд импортын тахианы мах нийлүүлдэг, хүлээн авдаг компаниудын ажлыг түр зогсоосон юм. Мөн бүтээгдэхүүнийг хүлээн авах, худалдан авах зэрэг бүтээгдэхүүнтэй холбоотой үйл ажиллагаанд оролцсон бүхий л хүмүүсийг Хятадын эрх баригчид олж илрүүлэн, шинжилгээнд хамруулсан байна. Одоогоор махны агуулахад ажилладаг бүх хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ.
Хятадад импортын махнаас коронавирус илэрч байгаа анхны тохиолдол биш юм. Хятадад анх өнгөрсөн долдугаар сард хөлдөөсөн хүнсний бүтээгдэхүүнээс коронавирус илэрч байсан ба үүнээс хойш янз бүрийн улс орноос импортолсон, хөлдөөсөн бүтээгдэхүүнээс халдвар илэрсэн 30 орчим тохиолдол бүртгэгдсэн талаар Синьхуа агентлаг дамжууллаа.
Үүнээс хэд хоногийн өмнө Аргентинаас оруулж ирсэн тахианы далавчнаас коронавирус илэрсэн гэж Синьхуа агентлаг БНХАУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс иш татан мэдээлэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна