Хоёр компани хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлажээ

Админ
2020/11/25

Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Борнуур", "Тандэм Инвэст ББСБ" ХК-иуд хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлаад байна. Тодруулбал, дээрх 2 компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа энэ сарын 25-нд хийнэ. "Борнуур" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар:
  • Компанийн санхүү үйл ажиллагааны тайлан,
  • Компанийн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө,
  • Ногдол ашиг тараахгүй талаарх ТУЗ-ийн шийдвэр,
  • ТУЗ-ийг сонгох талаар хэлэлцэх аж.
"Тандэм Инвэст ББСБ" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаар:
  • Компанийн хувьцаа нэмж гаргах, тоог тогтоох,
  • Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцэнэ гэж Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ.
Дээрх компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал нь Гамшгаас хамгаалах бүх нийтийн Бэлэн байдлын үед цахимаар болох юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна