Нэг удаагийн оношилгоо хангалтгүй болохыг судлаачид анхааруулж байна

Админ
2020/11/25

АНУ сүүлийн 24 цагт “COVID-19”-ийн 1.8 сая оношилгоо хийлээ. Оношилгоогоор 156.9 мянга буюу 11 хүн тутмын нэг нь “коронавирус”-ын халдвар авсан нь тогтоогдсон байна. Харин Энэтхэг улс мөн хугацаанд 800 мянган хүнээ оношилж, 37.3 мянга буюу 21 хүн тутмын нэг нь “COVID-19”-өөр өвчилснийг баталгаажуулжээ. Үүнээс гадна нэг удаагийн оношилгоо хангалтгүйг эрүүл мэндийн салбарын судлаачид анхааруулж байна. Тухайлбал: халдвар авсан өдрийнхөө маргааш нь оношилгоонд ороод хариу нь “Сөрөг” гарах боломжтой бөгөөд хэд хоногийн дараа халдвар тараах эрсдэлтэй тохиолдлууд гарч байгааг эрдэмтэд онцолж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна