Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 24-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 30 ХК-ийн 23,971,948.26 төгрөгийн үнийн дүнтэй 191.651 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 6 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Мерекс" (MRX+13.04%) болон "Ариг гал" ХК (EER+10.02%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй, харин "Монгол Базальт" (MBW-4.18%) болон "ЛэндМН ББСБ" ХК (LEND-4.00%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сан (ХОС)-гийн 26,519 нэгж эрхийг нийт 2,817,462 төгрөгөөр арилжсан байна. ТOP-20 индекс 0.27 хувиар өсөж, 17633.43 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,590,331,925,555.62 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг
Энд дарж үзнэ үү.
Сэтгэгдэл бичигдээгүй байна