Д.Нарангэрэл: Монголын эрдэмтэн судлаач нар 2-3 оношлуур бүтээж байгаа
ЭМЯ-ны 11.00 цагийн ээлжит хэвлэлийн хурлын дараа ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурыг ХӨСҮТ-д ашиглаж эхлэх гэж байгаа тухай таатай мэдээ байна. 10 ширхэг вирус байсан ч тоолж чаддаг гэсэн. Ер нь хойшдоо дэлхийн зах зээлээс 2-3 дахин хямд, монгол эрдэмтдийнхээ бүтээсэн оношлуурыг бүх лабораторидоо ашиглах талаар ямар бодлого барьж байгаа вэ?
Д.Нарангэрэл: Манай эрдэмтэн судлаач нар 2-3 оношлуур бүтээж байгаа. Үүнд Д.Нямбаяр доктор хийж байгаа, манай ангаахын эрдэмтэд хийж байгаа. Ер нь хүн бүр COVID-19-ийн үед улс орондоо дэм болохыг хичээж байна. Ялангуяа гадаадад байгаа манай эрдэмтэн судлаачид ч бидэнтэй холбогдож зөвлөгөө, зөвлөмж өгч байна. Оношлуурын хувьд манай ЭМЯ дээр тусгай ажлын баг гаран ажиллаж байгаа. Энэ тухай мэдээллийг ажлын багаас тодруулж өгөх болно.
-Уушги болон амьсгалын замын өвчнөөр эмнэлэгт хэвтэж байгаа улсуудаас шинжилгээ авч байгаа тухай ЭМЯ уржигдар мэдээлсэн. Эмнэлэг мэдээж нэн эрсдэлтэй орчин. Гадаадад компьютер томографын шинжилгээ хийлгэсэн хүн халдвар авсан тохиолдол бий. Ялангуяа халдвар дотоодод гараад буй энэ үед эмнэлэгт хэвтэж байгаа бүх хүмүүсийг шинжилгээнд хамруулах шаардлагатай биш үү?
Д.Нарангэрэл: Гадаадаас ирсэн бүх хүндээ шинжилгээ хийж байгаа. Эмнэлэгт байгаа өвчтөнүүддээ бид лабораторийн болон тандалтын 2 аргаар шинжилгээ хийж байгаа. Ерөнхийдөө эмнэлэгт хэвтсэн, хэвэхээр ирж байгаа бүх хүнээс шинжилгээ авч байна. Ерөнхийдөө томуу, томуу төст өвчний байнгын тандалт хийж, хаана, ямар вирус эргэлтэд байна вэ гэдгийг байнга судалж байгаа.

Сэтгэгдэл бичигдээгүй байна