Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Далайд дусал нэмэр" аяныг санаачилж 30 орчим сая төгрөгний үнэ бүхий сайжруулсан түлш, хүнсний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг Баянзүрх дүүргийн Онцгой комисст хандивлалаа.

Тэрээр хувиаса 30 орчим сая төгрөгний үнэ бүхий сайжруулсан түлш, хүнсний хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг Баянзүрх дүүргийн удирдлагуудад хандивлалаа. Энэхүү аянаар цугласан хандивын эд зүйлс нь ковид цар тахлын үед орлого тааруу, амьжиргааны түвшин доогуур айл өрхүүдэд хуваарилагдах юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ:
Коронавирус цар тахлыг төрийн ажил бишээр иргэд бид хамтдаа давж гарах хэрэгтэй. Баянзүрх дүүрэг нийслэлийн төдийгүй улсын хамгийн их хүн амтай дүүрэг. Баянзүрх дүүрэгт дунджаас дээгүүр, дундаж, дундажаас доогуур түвшний олон айл өрхүүд бий. Ялангуяа цар тахлын үед ажил нь зогссон ААН-үүдийг дэмжих, хүнс болон бусад зүйлсийн нөөц байхгүй айл өрхүүдэд шаардлагатай зүйлсийг өгөх хэрэгтэй. Тийм учраас энэхүү аяныг зохион байгуулж байна гэлээ.
Мөн тэрээр энэхүү аянд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид болон Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хувийн ААН-үүдийг энэхүү аянд дэмжиж оролцохыг уриаллаа.
Аяны гол зорилго нь Баянзүрх дүүрэгт жижиг дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авч амьжиргааны түвшин доогуур өрх айлуудыг дэмжиж, хамтын хүчээр Коронавирусыг давж гарахад оршиж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна