Тэрбээр "
Коронавирусээр өвдсөн хүмүүсийн эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн сайд найман сая төгрөг гэж хэлсэн. Харин ЭМЯ-наас 205-800 мянга гэж мэдээлж байгаа. Аль нь үнэн бэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад хариулсан юм.
Д.Нарангэрэл: "Эмчилгээний зардлыг хоёр утгаар ойлгох хэрэгтэй. Бидний өмнө нь хэлж байсан
Энэ эмийн зардал тухайн өвчтөний биеийн байдлаас шалтгаалж тус бүр өөр, өөр байна. Зарим өвчтөн 300 мянган төгрөгийн эм хэрэглэж байгаа бол зарим нь 800 мянган төгрөгийн эм хэрэглэж байгаа.
Харин 8,000,000 төгрөг бол нэг өвчтөнд зарцуулсан өртгийн тооцоолол. Үүнд, тухайн өвчтөнд хэрэглэсэн эмийн зардал, лабораторийн шинжилгээний урвалж оношлуурын зардал, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн хоол, ундны зардал ч багтаж байгаа юм.
Тухайлбал, нэг өвчтөнд дунджаар 4-5 удаа лабораторийн шинжилгээ хийхээс гадна нэг өвчтөнд эмчилгээ хийж буй эмч, сувилагч орох бүрдээ хамгаалах хувцас сольдог. Тэнд 4-5 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж буй.
Энэ нь ерөнхийдөө эрүүл мэндийн байгууллагаас гарч буй нэг өвчтөнд зарцуулж буй өртгийн зардлын тооцоолол гэдгийг ойлгох хэрэгтэй" гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна