Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 25-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 31 ХК-ийн 29,878,142.76 төгрөгийн үнийн дүн бүхий 164.927 хувьцаа арилжив. Үүнээс 11 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 13 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 7 үнэт цаасны ханш тогтвортой байв.
Энэ өдөр "Оллоо" (OLL+8.75%) болон "Мерекс" ХК (MRX+7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Нэхээсгүй эдлэл" (NXE-7.89%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID-6.80%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 5851 нэгж эрхийг нийт 625.922 төгрөгөөр арилжив.
ТOP-20 индекс 0.28 хувиар буурч, 17584.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,591,744,349,641.54 төгрөг боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна