Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх шинэ мэдээллийг хүргэж байна.
Өчигдөр 4176 хүнд PCR шинжилгээ хийснээс 13 хүнд коронавирусийн халдвар илэрч манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 712 боллоо.
Шинээр бүртгэсэн тохиолдлуудыг нэрлэвэл
- Улаанбаатарт 3
- Сэлэнгэ 4,
- Орхонд 4,
- Дархан-Уул аймагт 2 шинэ тохиолдол нэмэгдсэн байна.
Халдвартай хэмээн бүртгэгдсэн хүмүүсээс 345 хүн эдгэрсэн бөгөөд эмчлэгдэж байгаа 360 хүн байна. Эдгээрээс
- хөнгөн 301
- хүндэвтэр 55
- хүнд 3
- маш хүнд 1 хүн байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл "4800 гаруй эмч мэргэжилтэн ажиллаж байна. Шинэ халдвар гарсантай холбоотойгоор шинжилгээг улс даяар хийж байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагт 116,229 хүн шинжилгээ хийлгэснээс 82,424 хүний шинжилгээ сөрөг гарсан. Үлдсэн шинжилгээний хариуг гаргахаар ажиллаж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна