АПУ ГЭДЭГ БОЛ АРХИНЫ ЛАНГУУ БИШ ЮМ

Админ
2020/11/27

Өчигдөр 11сарын 25ны өглөө BloombergTV-ээр Цар тахлын нөлөө бизнесст цагаар АПУ ХК-ны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг оролцсон юм. Тэрээр,цар тахлын цар хүрээнд сүүлийн хоёроос гурван 7 хоногт бүх үйлдвэрлэгчид ялангуяа, манай салбарынханд хамгийн хүчтэй нөлөөлсөн. Монгол улс даяар борлуулалтаа зогсоосон борлуулалтаа дагаад үйлдвэрлэл зогссон. 400орчим хүн онлайн ажиллаж байна, 600орчим хүн сул зогсож байна. Бид ямар ч ажлын байрны цомхотгол хийхгүй, гэхдээ ажиллах нөхцөл алга байна. Бид хамгийн хатуу чанга гэсэн нөхцөлтэйгээр ажилаа үргэлжлүүлмээр байна. Зогсож байгаа учраас бүх зүйл байхгүй болно гэсэн үг. Коронавирус гэхээсээ илүү эдийн засгийн аюулгүй байдлаа бодох хэрэгтэй байна. Бид монгол улсад үйлдвэрлэгдэж байгаа ариутгалын бодисны спиртыг бид үйлдвэрлэж байна тэрний түүхий эд байхгүй болсон жишээтэй. Архи согтууруулах ундаа борлуулахгүй байхын цаад талын сөрөг нөлөө:
  1. Хууль бус үйл ажиллагаа хэтэрч байна.
  2. Эрүүл байх хүнсний аюулгүй байдал.
  3. Монгол улсад төлдөг татвар маань  зогссон. Зөв зохицуулахгүй бол тэг зогссон нөхцөлд дараа нь ямар ч арга хэмжээ авсан аргагүй байхаа гэж бодож байна.
Манай компанид 10гаруй тонны спиртын захиалга орж ирсэн гэвч тэр спиртыг үйлдвэрлэх гол түүхий эд болох улаан буудайг бидэнд хууль бус эднийг зөвхөн гурилын үйлдвэрт өгөх ёстой хэмээн өгөхгүй байна. АПУ компани 10мянган харилцагчтай бүгд хэцүү байдалд орж байна.Засгийн газар бизнесүүдийн нөхцөл байдлыг анхаарах хэрэгтэй байна. ААН-үүдийн үйл ажиллагааг жигд явуулахад онцгой анхаарах ёстой, тэгэхгүй бол бүх юмыг хаачихдаг бид одоо 7хоног тэсэхнүү би лав хувьдаа тэсж чалдахгүй гэж бодож байна. Цаг алдалгүй хурдан шийдвэрээ гаргаачээ. Бид амьдралын амьдралын шинэ хэв маягт шилжих шаардлага бий болоод байна аль эсвэл дампуурах гээд байна. АПУ ХК 1300 гаруй ажилтнаа “COVID-19”-ийн даатгалд хамруулсан нэг талаасаа ингэж асуудлыг шийдсэн.  Энэ бүх асуудлаас харахад АПУ хаагдвал нийт 1000ажлын байр шууд үгүй болно. Шагчид баяжна бүх хүн шаг эрхэлдэг болно яг л хуучны үе шиг. Жилийн 300гаруй тэрбум төгрөг салхинд хийснэ. Энэ мөнгөөр хичнээн эмнлэг, сургууль авто замын ажлыг хийх боломжтой вэ та нэг бодоод үзээрэй. Бид коронавирусын үед ААНүүдээ ажилуулахгүй бол коронавирусыг бид биш, биднийг коронавирус ялах юм.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна