Бельги улсад COVID-19-өөс болж 16 мянган хүн нас бараад байгаа бөгөөд тус улсын нэг сая хүнд ногдох нас баралтын тоо 1373 байгаа нь бусад улстай харьцуулахад хамгийн муу үзүүлэлт байна.
Нийт 561 мянган халдварын тохиолдол бүртгэгдээд буй Бельгид өдөрт дунджаар 1800 шинэ тохиолдол илэрч 100 гаруй хүн нас барж байгаа юм.
Бельги нийт 11 сая хүн амынхаа талыг шинжилгээнд хамруулсан ба үүнээс 3 хувь нь коронавирусээр өвчлөөд байна.
Нэг сая хүн амд ногдох нас баралтын тоо хамгийн их улсууд:
- Бельги - 1,373
- Сан Марино - 1,296
- Перу - 1,078
- Андорра - 983
- Испани - 942
- Итали - 861
- Аргентин - 831
- Их Британи - 831
- АНУ - 808
- Бразил - 801
Сэтгэгдэл бичигдээгүй байна