"АПУ" ХК-ийн хувьцаа хамгийн уналттай байна

Админ
2020/11/28

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 11 дүгээр сарын 27-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 ХК-ийн 39,686,446.56 төгрөгийн үнийн дүнтэй 210.012 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 17 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 7 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. Энэ өдөр "Хөх ган" (HGN+14.55%) болон "Түшиг Уул" ХК (TUS+13.89%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "ЛэндМН ББСБ" (LEND-4.74%) болон "АПУ" ХК (APU-1.78%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 9,004 ширхэг нэгж эрхийг нийт 957,133 төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.19 хувиар буурч, 17550.05 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ  2,585,287,938,118.11 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна