Коронавирусын халдвар хүйтэнд халдвар багассана гэсэн буруу ойлголт байна
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр Монгол Улс дотооддоо “COVID-19” халдвар гарсан үеийн нөхцөл байдлын талаар сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.
-Манайд одоо хүйтний улирал эхэллээ. Энэ үед халдвар буурах уу, Халдвар авсан 11 эмч нар ямар замаар халдвар авсан гэдгийг илрүүлсэн үү.
-Агааргүй битүү орчинд коронавирусын халдвар илүү халдварлаж, үржинэ. Хүйтэн болж байгаа, хүйтэнд халдвар багассана гэж манай иргэд буруу ойлгоод байна. Харин ч хүйтэнд агаар, дуслаар, шүлсээр илүү халдана, томуу, томуу тост өвчин, интер вируст өвчин, улаан бурхан гээд вируст өвчлөлүүд гардаг. Тэгэхээр гэр орондоо тогтмол агаар сэлгэлт хийж байх хэрэгтэй. Хоёрт коронавирус гадаргуу дээр байдаг учраас гадаргуугийн халваргүйжүүлэлтийг хүн гар хүрэх бүх газрыг спирт, сод, давсны уусмал, белизна зэргээр ариутгаж цэвэрлэх шаардлагатай.
Сэтгэгдэл бичигдээгүй байна