Нэг өдөрт 10 мянган хүн COVID-19-ийн улмаас нас барлаа

Админ
2020/11/29

Дэлхий даяар нэг өдөрт коронавируст халдварын улмаас 10,814 хүн нас барснаар нийт нас баралтын тоо 1 сая 448 мянга болоод байна. 24 улсад нэг өдөрт зуугаас олон хүн нас барсан. Харин нийт зуун мянгаас олон нас баралт бүртгэгдсэн дөрвөн орон (АНУ, Бразил, Энэтхэг, Мексик) байгаа юм. Нас баралтын тоо 10 мянга давсан 28 улс, мянга давсан 76 улс байгаа бөгөөд өдөрт бүртгэгдэх нас баралтын тоо нэмэгдсээр байна. Нэг өдөрт хамгийн олон нас баралт бүртгэгдсэн улсууд:
  1. АНУ - 1,364
  2. Итали - 827
  3. Мексик - 645
  4. Франц - 581
  5. Польш - 579
  6. Их Британи - 521
  7. Бразил - 501
  8. ОХУ - 496
  9. Энэтхэг - 486
  10. Иран - 406
  11. Герман - 405


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна