“Uvertura 2020” онлайн тоглолт Ням гаригт болно

Админ
2020/11/29

Монгол поп опера “Uvertura” хамтлагийн “Uvertura 2020” онлайн тоглолт арваннэгдүгээр сарын 29-ний 19:00 цагт болох юм байна. Дуу бичлэгийн "Анир" студиэс зохион байгуулж буй тус тоглолтыг Unilive, DDISH, Looktv-гээр шууд дамжуулах ажээ. “Uvertura” хамтлагийн хит дуунууд болон шинэхэн уран бүтээл дуулагдах энэхүү тоглолтод МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ, ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, Хөсөгтөн хамтлаг, Улаанбаатар чуулгын бүжигчид, ЦДБЭЧ-ын эстрад симфони хөгжимчид, ДБЭТ-ын утсан хөгжимчид урилгаар оролцох юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна