Коронавирусын халдвар Хятадад халдварын тоо 18-аар нэмэгджээ
Урд хөршид коронавирусний халдварын тоо хоногт 18-аар нэмэгджээ. Хятадад нийт батлагдсан тохиолдлын тоо 86530 болсон байна.
БНХАУ-ын Эрүүл ахуйн улсын хорооноос мэдэгдсэнээр хоногт илэрсэн тохиолдлуудын 15 нь зөөвөрлөгдөж орж иржээ.
БНХАУ саяхан Оросын Байгалийн хязгаартай хиллэдэг Манжуурт хөл хорио тогтоосон байна.
КОВИД-19-ийг үүсгэгч SARS-CoV-2 вирус нь анх Хятадын Ухань хотод үүссэн гэж үздэг ч одоо дэлхий дахинд коронавирусний итали төрөл тархаж эхэлсэн гэж мэргэжилтнүүд хэлж байна. Италийн хойд хэсэгт мутацад орсон вирус өдгөө дэлхий дахинд тархаад байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна