Улаанбаатар хот Ботаник хүрээлэнтэй болно

Админ
2020/12/01

Монгол улс, Монголын анхны Ботаник хүрээлэнг Улаанбаатар хотноо Мишээл Экспо-гийн урд Туул голын эрэг дагуу 2021 оны 2 дугаар улиралд ашиглалтанд оруулах төлөвлөөд байгаа аж. Тус Ботаник хүрээлэн нь Монгол оронд ховордсон мод, бут, ургамал, төрөл зүйлийг дахин сэргээх зорилготой байгуулах юм. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд байгаль орчин, танин мэдэхүйн хичээлийг энэхүү хүрээлэнд дадлага хийлгэж сонирхуулан танилцуулах чухал ач холбогдолтой төсөл юм байна. Төслийг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны захиалгаар Мишээл групп ХХК, түүний 100 гаруй харилцагч компаниуд хамтран Мишээл Экспо төвийн урд Туул голын эрэг дагуу 11 га талбай дээр нэг ч мод, бургас хөндөхгүйгээр байгалийн жимийг ашиглан тохижуулж эхэлжээ.   Энэхүү Ботаник хүрээлэнгийн төслийн ажлын архитектор, ландшафт төлөвлөлтийг Япон улсын Chiba Их Сургуулийн доктор Огата Мотому /Ogata Motomu/ хийж гүйцэтгэж байгаа аж. Мишээл “Ботаник хүрээлэн” нь “Мишээл Сити” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй төсөл юм байна. Ташрамд сонирхуулахад, Ботаник хүрээлэнг одоогоос 3 мянга орчим жилийн өмнө Египтэд үүссэн гэдэг ч шинжлэх ухааны зорилготой дэлхийн анхны ботаник хүрээлэн 16 дугаар зуунд Итали улсын Пизагийн Их Сургуульд байгуулагдсанаар дэлхий нийтэд тархан хөгжүүлж ирсэн байна. Сүүлийн 50 жилийн хугацаанд ботаник хүрээлэнгийн хөгжлийн шинэ шатанд гарч, орчин үеийн хүмүүс ихэд сонирхон таашаах болжээ. Тиймээс ч өнөөдөр жилд 500 сая хүн аливаа нэг ботаник хүрээлэнгээр зочилж сонирхдог гэсэн судалгаа байдаг аж. Ботаник хүрээлэнгийн гол зорилго нь ховордсон мод, бут, ургамал зэргийг ургуулж, төрөл зүйлийг хадгалан авч үлдэхэд оршдог. Ингээд Дэлхийн ТОП 5 Ботаник хүрээлэнгийн тухай товч танилцуулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна