Нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжүүд маргаашаас буюу 12 дугаар сарын 1-нээс иргэдийн дансанд шилжиж орох гэж байна. Үүнтэй холбогдуулан БЗД-ийн Онцгой Комиссоос “Covid-19” цар тахлын үед иргэдээ урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмийг чанд дагаж мөрдөхийг уриалж байна.
Коронавирус нь ахимаг насны, архаг хууч өвчтэй хүмүүст халдах эрсдэл өндөр тул дүүргийн зүгээс онцгой анхаарал хандуулж, тэтгэвэр авагчдыг халдвар хамгааллаас урьдчилан сэргийлэх чиглэлд хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Тодруулбал, ахмадуудыг банкинд олноороо дараалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Иймээс
- Урьдчилж олгосон картаараа тэтгэврээ хүлээн авч өөрт хамгийн ойр байрлалтай АТМ-ыг сонгож ашиглах, БЗД-ийн тэтгэвэр авагчдын 90 гаруй хувь нь картаар тэтгэврээ авах боломжтой юм.
- Хугацааны хувьд хэдийд ч тэтгэврээ авах боломжтой тул заавал эхний өдрүүдэд авах гэж олноороо дараалал үүсгэж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх,
- Банкнуудын зүгээс иргэдийг аль болох бэлэн мөнгөнөөс татгалзахыг уриалж байгаа тул бэлэн мөнгө хэрэглэхгүйгээр цахим үйлчилгээ, интернет банкыг сонгож үйлчлүүлэхийг зэргийг уриалж байна. Нэг ширхэг мөнгөн дэвсгэртэд 40 мянган бактери, бичил биетүүдийг хадгалж байдаг гэх судалгааг албаны байгууллагуудаас гаргаад байна.
БЗД-ийн хэмжээнд нийт 40 гаруй мянган тэтгэвэр авагчид байдгаас 13 орчим мянган иргэн Төрийн банкаар, 20 гаруй мянган иргэн Хаан банкаар үйлчлүүлдэг бол үлдсэн иргэд нь бусад банкуудаар тэтгэврээ авч байна.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС
Сэтгэгдэл бичигдээгүй байна