Засгийн газрын өчигдрийн /2020.11.29/ хуралдаанаар хөл хорионы хязгаарлалтад үл хамаарч байсан 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлдэг аж ахуйн нэгж, албан байгууллага дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, онлайн худалдааны салбарын үйл ажиллагааг нээх шийдвэр гаргасан.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас “Хязгаарлалт тогтоохгүй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд халдвар хамгааллын дэглэм мөрдөх заавар”-ыг гарган, баталжээ.

Хязгаарлалтад үл багтаж байсан болон 2020.12.01-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаа нь эхэлж буй нийт 18 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү зааврыг мөрдөж ажиллах бөгөөд, уг баримт бичгийн хэрэгжилтэд Нийслэлийн онцгой комисс хяналт тавих юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна