Турк улс энэ сараас иргэдээ үнэгүй вакцинжуулна

Админ
2020/12/02

Энэ сараас иргэдийг коронавирусын вакцинд үнэгүй хамруулж эхэлнэ гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.

“Бид коронавирусын вакцинжуулалтыг 12 дугаар сард эхлүүлэх бөгөөд эхний ээлжинд 50 сая тун вакцин авах хэлэлцээр байгуулсан. Коронавирусын вакцинжуулалтад иргэдийг үнэгүй хамруулна” хэмээн Э.Эрдоган Анкарад болсон сайд нарын танхимын хуралдааны үеэр онцлон тэмдэглэжээ.

Вакцинжуулалтыг эмнэлгийн ажилтнуудаас эхлүүлэх аж. Оросын вакцины хоруу чанарын шинжилгээг ойрын хугацаанд эхлүүлнэ гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожа 11 дүгээр сарын 25-нд мэдэгдсэн байна.

Коронавирусын анхны вакциныг ОХУ 8 дугаар сарын 11-нд бүртгэж, "Спутник V" гэж нэрлэсэн юм. Вакцины эмнэлзүйн туршилтыг Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн мэргэжилтнүүд 6-7 дугаар сард хийжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна