“Moderna” компани коронавирусын эсрэг вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ өгчээ

Админ
2020/12/02

“Moderna” компани коронавирусын эсрэг вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт (FDA) гаргажээ. "“Moderna”-гийн “mRNA-1273” вакциныг ашиглах зөвшөөрөл авах материалийг FDA-д хүргүүллээ” гэж тус компанийн мэдэгдэлд дурдсан байна. Эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатанд вакцин нь 94.5 хувийн үр дүн үзүүүлснийг Америкийн компани 11 дүгээр сарын 16-нд мэдэгдсэн билээ. Туршилтад 30 мянган хүн оролцжээ. АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газрын мэдэгдэлд дурдсанаар, энэхүү вакциныг бүртгүүлэх хүсэлтийг хэлэлцэх хурлыг 12 дугаар сарын 17-нд хийхээр товложээ. Хуралд Америкийн эрдэмтэд, эрүүл мэндийн мэргэжилтнүүд оролцож, шууд дамжуулах аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна