2020оны плей офф эхлээд 2өдөр боллоо.
Эхний тоглолтоос хараад дүгнэлт хийхэд
Дорнод бүсийн хувьд 1р шалгарсан Бакс баг underdog Vucevic-ээр удирдуулсан Орлонда багт хожигдлоо. Эхний тоглолтын хувьд дүгнэхэд эрт ч Бакс багын хувьд томоохон сорилт болох мэт сэтгэгдэл төрүүлж байна.
Репторсын багын хувьд багын лидерүүд байхгүй Нетсийг асуудалгүй 4н тоглолтод шүүрдэх цуврал харагдаж байна.
Хитийн хувьд бас л ялгаагүй бэртэл нь илааршиж амжаагүй Оладипо шинэхэн бүх одод Сабонис Bubble д гайхшуураалаад амжсан Уаррен нарыг Батлер Адебаёо роле тоглогчдоор бүрдсэн Эрик Споестрагийн цэргүүд асуудалгүй аваад явчихаар харагсдсан.
Харин Бостон Филигийн хувьд 2лаа бүрэн бүрэлдэхүүнгүй байгаа. Эхний тоглолтын дараа харахад Филигийн асуудал нуулгүй хэлэхэд хэн ? Эмбийдэд залаад бөмбөг аваачиж өгөх вэ болоод байна. Бостон баг харин асуудалгүй мэт харагдавч Хейвардын бэртэл, Кембагийн формгүй тоглолт Тейтум Браун нарын туршлагагүй байдал энэ цувралыг харин ч нэг сонирхолтой болгож магадгүй.
Өрнөд бүсийн хувьд bubble-д нэг л бүтэлгүй байгаа Лейкерсийг Портланд сандаргана гэдгийг тэд өөрсдөө өнөөдөр батлан харууллаа.
Клипперсийн хувьд энэ багт асуудал гээд байх зүйл алга. Дончичын хувьд урт замналд хэрэг болох 1н цуврал харагдаж байна түүнийг лигийн шилдэг хамгаалагчид ээлжлэн хамгаалж байна.
Дандаа дутуу үнэлэгдэж байдаг Рокетст эхний тоглолтод ОКС асуудал болсонгүй.
Дэнвэрийн хувьд гарааны холбогчгүй багийг нэмэлт цагт хожлоо, Харин Жаззын хувьд Митчеллийн энэ ганган тоглолт дахин гарахгүй бол бусад тоглогчид илүү их тусламж үзүүлэх хэрэгтэй гэдэг нь харагдаж байна.
Долоон хоногийн дараах тоглолтуудын дүнг тааварлашгүй нь
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна