Монгол Улсын Их Сургууль /МУИС/-ийн эрдэмтэн багш, судлаачид коронавируст халдварыг оношлох судалгааны зориулалттай тоног төхөөрөмж (Realtime PCR)-өө ХӨСҮТ-д халдварын тархалт намжтал түр ашиглуулах санаачилга гаргалаа.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тэргүүтэй албан тушаалтнууд МУИС-ийн захирал Б.Очирхуягтай өнөөдөр уулзаж тоног төхөөрөмж ашиглуулах, шаардлагатай судалгаа, загварчлалыг хамтран гүйцэтгэх талаар санал солилцож, хамтран ажиллах санамж бичиг байгуулсан юм.
МУИС-ийн эрдмийн хамт олон цар тахлыг хамтдаа даван туулахад туслах, дэмжих бүхий л бололцоог эрэлхийлж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ энэхүү санаачилгад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний бусад байгууллагуудыг уриалж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна