Дөрвөн настай охин эмээгийнхээ гацуурыг чимсэн нь олны хайрыг булаажээ
Хүүхэд гэдэг айл гэрт гэрэл гэгээ нэмдэг хамгийн нандин эрдэнэ билээ. Тэдний хийсэн өхөөрдөм үйлдлүүд бидний амьдралыг баяр хөөртэй болгодог томоохон хүчин зүйл юм.
Зохиолч AC Томас дөрвөн настай охин нь эмээгийнхээ гацуурыг хэрхэн зассаныг твиттерт нийтэлжээ. Уг зургийг харсан хүмүүс өхөөрдөн хүлээж авч, түгээснээр твиттерт 415 мянган лайк, 34 мянган ретвийттэй болжээ.
Түүнчлэн маш олон хүн өөрсдийн сэтгэгдлийг үлдээжээ. Үүний дотор “Үнэхээр гайхалтай чимэглэсэн гацуур байна. Манай улсын хамгийн шилдэг гацуур чимэглэгч байна шүү. Минималист загвартай гацуур засжээ. Инноваци шингэсэн бүтээл байна” гэх эерэг сэтгэгдлүүд хөвөрнө.
“Энэ гацуур ч муурнуудын хувьд ёстой диваажин байна даа” гэсэн тайлбартайгаар уг зургийг хуваалцсан нь ч харагдах аж.
Дархлаагаа дэмжих хамгийн сайн арга бол ИНЭЭХ юм шүү.
Эх сурвалж: flipboard
Сэтгэгдэл бичигдээгүй байна