ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК ДАМПУУРАХ УУ?

Админ
2020/08/20

Аудитын Ерөнхий газрын орлогч дарга О.Тэнгис УИХ-ын эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр "Нийгмийн Даатгалын мөнгө байршиж байгаа хоёр том банк дампуурах эрсдэлд орсон" хэмээн мэдэгдлээ. Энэ мэдэгдлийн дараагаар банкны холбоо "Дур мэдэн мэдэгдэл хийлээ хийж хадгаламж эзэмшигч нарын эргэлзээнд орууллаа". Дампуурах, эрсдэлд орсон банк байхгүй" хэмээн мэдэгдсэн. Аудитын Ерөнхий газраас хийсэн "Монголын хоёр том банк" гэдгийг иргэд аль хэдийнээ Худалдаа Хөгжлийн банк, Голомт хэмээн тааварлан бичих болжээ. Хяналт шалгалт хийсэн газраас нь У ИХ-д хийсэн мэдэгдэлд иргэд итгэлгүй яах вэ. Хамгийн сонирхолтой нь О.Тэнгис "Хоёр том банк дампуурна" хэмээн таавар таалгаж арилжааны банкнуудад иргэд эргэлзэх байдлыг бий болгов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна