Шинжилгээний хариу иргэдийн гар утсанд мессежээр ирнэ

Админ
2020/12/03

Орон нутагт зорчиж буй иргэдийн гар утсанд шинжилгээний хариуг мессежээр өгөхөөр болжээ. Энэ тухай ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал мэдээлэхдээ,  “Иргэдийг орон нутагт хүндрэлгүй, чирэгдэлгүй явуулах чиглэлээр Шадар сайдын дэргэдэх ажлын баг хуралдлаа. Үүний үндсэн дээр Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй үүрэн телефоны компаниудын захирлууд, нийслэлийн Мэдээлэл харилцаа холбооны технологийн газартай хамтран иргэдийн гар утсанд шинжилгээний хариуг мессежээр өгөхөөр шийдвэрлэсэн. Өчигдөр оройноос эхлэн дөрвөн үүрэн телефоны операторуудтай хамтран “таны шинжилгээний хариу сөрөг гарлаа” гэсэн мэдээллийг мессежээр өгч эхэлсэн. Иргэд орон нутаг руу тээврийн болон хувийн тээврийн хэрэгслээр зорчихдоо энэхүү мессежийг иргэний үнэмлэхийн хамт авч явах шаардлагатай. Иргэний үнэмлэхийн QR кодод мэдээллийг оруулаад Цагдаагийн болон хяналтын байгууллагын ажилтнууд энэхүү мэдээллийг тулгасны дагуу орон нутагт зорчуулах болсон тул иргэд хариуцлагатай байх хэрэгтэй” гэдгийг дурдсан юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна