Тавантолгой нүүрсний уурхайг цэргийн хамгаалалтад авна

Админ
2020/12/03

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн зарим асуудлыг товчлон хүргэж байна. -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Тавантолгой нүүрсний уурхайг Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авахаар болов. -       Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн ирүүлсэн уулын ажлын төлөвлөгөө, тайланг геологи, уул уурхайн болон мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран хянаж, баталгаажуулах журам боловсруулан, батлан мөрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав. -       Барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын ажлыг мэргэжлийн хяналтын байгууллага хариуцах чиглэлээр холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрэм, журмыг шинэчлэх санал боловсруулахаар болов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна