"Техник импорт", "УИД"-ийн ханш хамгийн их өсөв

Админ
2020/12/03

Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр, 12 дугаар сарын 2-нд энгийн арилжаагаар I, II, III ангиллын 24 ХК-ийн 21,225,640.42 төгрөгийн үнийн дүн бүхий 104.094 хувьцаа арилжив. Үүнээс 10 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 10 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 үнэт цаасны ханш тогтвортой байв. Энэ өдөр "Техник импорт" (TEX+10.14%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID+5.43%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Талх чихэр" (TCK-11.11%) болон "Монгол Базальт" ХК (MBW-4.60%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. Мөн “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 15.075 нэгж эрхийг нийт 1.5 сая төгрөгөөр арилжив. ТOP-20 индекс 0.47 хувиар өсөж, 17655.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,594,070,790,765.67 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна