Америкийн биотехнологийн “Moderna” компани 6 муж улсад коронавирусын вакцинаа хүүхдүүд дээр туршихаар бэлтгэж байна.
“CNN” телевизийн лхагва гарагт мэдээлснээр, “Moderna” компани 12-оос дээш насны хүүхдүүдийг вакциныхаа туршилтад оролцохыг урьжээ. Туршилтад АНУ-ын Айдахо, Миннесота, Нью-Йорк, Оклахома, Техас, Юта мужаас 12-оос 18 хүртэлх насны сайн дурын 3000 хүнийг оролцуулах төлөвтэй байна.
Эмнэлзүйн туршилтын гурав дахь үе шатанд вакцин нь 94.5 хувийн үр дүн үзүүлснийг “Moderna” компани 11 дүгээр сарын 16-нд мэдэгдсэн билээ. Туршилтад 30 мянган хүн оролцжээ.
Тийнхүү компани 12 дугаар сарын 1-нд вакцинаа бүртгүүлэх хүсэлтээ АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газарт (FDA) гаргасан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна