Итали маягийн бөөрөнхий махтай шапеггитийг гэр бүлийнхэндээ хийж өгөөрэй. Тэд таны амттай хоол хийх ур чадварыг гайхан бишрэх нь гарцаагүй. Амархан бөгөөд амттай.
Энэ хоолны хамгийн чухал орц нь мэдээж шпагетти. Тиймээс сайн шпагетти хэрэглэхээс гадна, заавал давстай, буцалж буй усанд хийж чанана. Усны хэмжээ шпагеттээс 4 дахин их байна. Шпагеттийг хэт их болговол нялцгар болж, хоол тэр чигтээ амтгүй болох тул 6 минут буцалгасны дараа амсаж үзээрэй. Ингээд жоохон зажлууртай байхад нь усыг шүүнэ. Яагаад гэвэл шпагетти халуунаараа байхдаа зөөлөрнө. Шпагеттийг хүйтэн усанд битгий сойгоорой. Халуунаараа байхдаа соусыг сайн шингээдэг. (Порц: 6)
Тайлбар:
х.х – хоолны халбага 15мл
ц.х – цайны халбага 5 мл
Орц:
- Шпагетт – 500 гр
- Үхрийн мах – 500 гр
- Сармис – 2 хумс
- Өндөг – 1 ш
- Талхны үүрмэг – ½ аяга
- Пармезан бяслаг – ¼ аяга
- Давс, перц – өөрийн амтаар
- Ворстер соус – 2 ц.х (сонголтоор)
- Ургамлын тос – 1 х.х
- Сонгино – 1 ш Сармис – 2 хумс
- Улаан лоолийн соус – 300 гр
- Улаан лооль – 1 аяга
- Хуурай базилик – 1 ц.х
- Улаан перц – ½ ц.х (сонголтоор)
Сэтгэгдэл бичигдээгүй байна