Танилц: МҮОНРТ-ийн захиралд нэр дэвшигчид

Админ
2020/12/04

 
МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хурлын 21 тоот тогтоолоор баталсан Сонгон шалгаруулалтын журмын дагуу МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 18.00 цаг хүртэл Ажлын хэсэг хүлээн авав. Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад  оролцохоор А.Энхтуул, С.Адьяасүрэн, М.Амарбаяр, Ш.Отгон-Өлзий, Н.Болормаа, Р.Гандиймаа, А.Бүрэнбаатар, Э.Дагиймаа, Н.Дэмбэрэл, С.Баярмөнх, Д.Хажидмаа, Т.Бат-Оргил, Б.Цондовдорж, Г.Гэрэл, Б.Эрдэнэбаатар, Тү.Батзориг, То.Батзориг нарын нийт 17 нэр дэвшигч материалаа ирүүллээ. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 17 нэр дэвшигчийн материалын бүрдлийг нягтлан шалгаад нэр дэвшигч бүрийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ярилцлагад оролцуулахаар шийдвэрлэв. Ярилцлагад орох цагийн хуваарийг нэр дэвшигчдийн материал ирүүлсэн дарааллаар хуваарилав. Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ярилцлагын өдөр хүртэл битүүмжилсэн болно.
д/д Овог нэрс  Он сар өдөр Цаг
1 А. Энхтуул 2020 -12-08 10: 00
2 С. Адьяасүрэн 2020- 12- 08 11:00
3 М. Амарбаяр 2020- 12- 08 12:00
4 Ш. Отгон- Өлзий 2020- 12- 08 13:00
5 Н. Болормаа 2020- 12- 08 15:00
6 Р. Гандиймаа 2020- 12- 08 16:00
7 А. Бүрэнбаатар 2020- 12- 08 17:00
8 Э. Дагиймаа 2020- 12- 08 18:00
9 Н. Дэмбэрэл 2020- 12-08 19:00
10 С. Баярмөнх 2020- 12-09 10:00
11 Д. Хажидмаа 2020- 12 -09 11:00
12 Т. Бат-Оргил 2020- 12- 09 12:00
13 Б. Цондовдорж 2020- 12- 09 13:00
14 Г. Гэрэл 2020- 12- 09 15:00
15 Б. Эрдэнэбаатар 2020- 12- 09 16:00
16 Тү. Батзориг 2020- 12- 09 17:00
17 То. Батзориг 2020- 12-09 18:00
 МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн Ажлын хэсэг


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна