ШУУРХАЙ : Монголд хийж буй PCR шинжилгээг БНХАУ-ын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв

Админ
2020/12/04

 
Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, тээвэрлэлтэд үүсч буй хүндрэл, саатлыг арилгах үүрэг бүхий Шуурхай бүлгийн цахим хурал өчигдөр болов. Хурлаар Гадаад хэргийн яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг “Гашуунсухайт боомтод үүсээд байгаад нөхцөл байдалтай холбоотой Монголын талд хийж буй PCR шинжилгээг БНХАУ-ын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул энэ асуудлыг шийдвэрлэх талаар ГХЯ-аас БНХАУ-ын ГХЯ-д ноот бичиг хүргүүлсэн, хариу хүлээж байгаа” гэж мэдэгджээ. Харин Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар “Хятадын талаас манай шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол шинжилгээ өгсөн болон шинжилгээ өгөөгүй жолооч нарыг хоёр тусад нь шугамаар боомтоор нэвтрүүлэх, жолооч нарыг зохион байгуулалттайгаар гаргаж, шинжилгээ өгүүлэх асуудлыг судалж, бэлтгэлийг хангах” үүрэг чилэл өгчээ. Эх сурвалж: ЗТХЯ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна